Өнөө үед ажил хайхдаа анкетаа зөв бэлтгэх нь маш чухал. Энэ нь зөвхөн бичгийн хэл, өмнөх ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг тусгахаас гадна олон нарийн зүйлд анхаарал хандуулахыг шаарддаг. Ажилд ороход туслах анкетын талаар дараах зөвлөгөөг хүргэе.
Forbes-ийн мэргэжилтнүүдийн үзэснээр, төгс анкет нь таны хүссэн ажлын байрны тодорхойлолтыг хэр сайн судалсныг харуулдаг. Ажил олгогч таны туршлага, ур чадварыг бүрэн мэдэхгүй тул та үүнийг дэлгэрэнгүй, тодорхой танилцуулж, шаардлагыг хэрхэн хангаснаа харуулах ёстой.
Хэдийгээр та шилдэг ур чадвартай байсан ч анкет таныг “борлуулж” чадахгүй бол ажилд орох боломж хомс. Тиймээс ажил олгогчийн сонирхлыг татахуйц анкет биччих чухал.
Төгс анкетын жишээ ба бэлтгэх алхмууд
Анкетаа тухайн ажлын байранд бүрэн тохируулах хэрэгтэй. Үүний тулд дараах алхмуудыг хийгээрэй:
- Ажлын байрны тодорхойлолтыг сайтар судал Компанийн тухай, ажлын үүрэг, шаардлага (жишээ нь, “Бид хэнийг хайж байна вэ?” эсвэл “Танд юу хэрэгтэй вэ?”) зэргийг анхааралтай унш.
- ChatGPT эсвэл бусад чатбот ашигла Анкет, дагалдах захидал зэргийг бэлтгэх төслийн хавтас нээ. Одоогийн анкетаа оруулж, ажлын байрны шаардлагыг чатботоор шинжлүүлэн, анкетдаа тохируулан өөрчил. Жишээ нь, хэрвээ та удирдагчийн албан тушаалд өрсөлдөж байгаа бол зөвхөн таны менежментийн ур чадварыг тусгасан үнэн мэдээлэл оруул.
- Баталгаатай баримт нэм Ур чадвар, амжилтаа тодорхой баримтаар дэмж. Жишээ нь, “Хэрэглэгчийн үйлчилгээний саатлыг 20%-иар бууруулж, үйлчлүүлэгч татах процессыг сайжруулсан” гэх мэт.
- Компанийн соёл, үнэт зүйлд нийцүүл Компанийн үнэт зүйл, соёл, алсын харааг судалж, анкетдаа тусга. Хэрвээ тэд “төгөлдөр байдал” гэдэг үнэт зүйлтэй бол өөрийн гэрчилгээ, мэргэшсэн сургалтуудыг онцол. Дагалдах захидалдаа компанийн соёлд хэрхэн нийцэж буйгаа тодорхой бич.
Анкет бүрээ тухайн ажлын байранд тохируулснаар ярилцлагын урилга хоёр дахин их ирнэ.