Пүрэв, 9 сар 11, 2025
HomeНийгэмАялагч Б.Мөнхцэлмэг "YouTube"-ийн "Silver Play Button"-ийн эзэн боллоо

Аялагч Б.Мөнхцэлмэг “YouTube”-ийн “Silver Play Button”-ийн эзэн боллоо

Олон улс орноор аялж, тухайн орны ард иргэдийн ахуй амьдралыг харуулсан бичлэгүүдээрээ үзэгчдэд танигдсан аялагч Б.Мөнхцэлмэг “YouTube” сувгаар 144 мянган дагагчтай болж, “Silver Play Button” шагналын эзэн болсон байна.

“Silver Play Button” нь 100 мянган дагагч давсан суваг бүрт олгодог бөгөөд YouTube компанийн захирал Сьюзан Вожицкигийн гарын үсэг бүхий талархлын захидалтай хамт ирдэг уламжлалтай.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Юүтүүбийн Silver Button шагналаа хүлээн авч юүтүүбийн “тэргүүний ажилтан” боллоо. Одоогоос дөрвөн сарын өмнө анхны хаягаа устгуулчхаад инээх уйлахын хооронд байхад үзэгч олон та бүхэн минь, Монголын аж ахуйн нэгжүүд минь “Урам нь хугарвал бурмаар тэтгэ” гэдэг шиг улам хүчтэй дэмжиж аяны дөрөөнд минь ахин мордуулж өгч билээ. Бүгдээрээ энэ эрчээрээ эх дэлхийгээ тойрно. Монголчууд хамтдаа аль ч улсын амьдрал дунд нь орно” хэмээн бичжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд