Энэ жилийн “Автомашингүй өдөр-2025” маргааш, бямба гарагт зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээг “Эрсдэлгүй – эрүүл орчныг хамтдаа” уриан дор өрнүүлэх бөгөөд нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг шилжүүлж, маргааш ажиллахгүй болохоор болжээ.
Ажиллахгүй худалдааны төвүүд
- Бөмбөгөр, Бөмбөгөр-2
- Содон
- Юмт
- Нарантуул, Нарантуул-2
- Алтжин Бөмбөгөр
- Дүнжингарав
- Өгөөмөр
- Сандэй плаза, Шинэ Сандэй
- Шөнийн зах
- Баянзүрх, Баянзүрх-2
- 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд
- Барс-1, Барс-2
- Хархорин
- Ханталст
- Да хүрээ
- Цайз
- Цолмонбадрах
- Доной модны зах
- Нарлаг дэнж
Эрүүл мэндийн үйлчилгээнүүд
Иргэдэд дараах үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Үүнд:
- Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг
- Чихрийн шижингийн илрүүлэг
- Цусны даралт ихсэлтийн зөвлөгөө
- Сүрьеэгийн илрүүлэг
- Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөгөө
Автомашингүй өдрөөр хаах замууд (07:00–18:00 цагийн хооронд):
- Жанжин Д.Сүхбаатарын талбай орчмын Д.Сүхбаатарын болон Их сургуулийн гудамж
- Сөүлийн гудамж
- Чоймболын гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Залуучуудын гудамж
- Сансарын туслах зам: Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл
- Чагдаржавын гудамж
- С.Зоригийн гудамж
- Элчингийн гудамж
- Олимпийн гудамж
- Гэндэнгийн гудамж
- Д.Чойдогийн гудамж
- С.Жамъяан гүний гудамж
- Чингисийн өргөн чөлөө: Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар хүртэлх дотоод замууд
