Пүрэв, 9 сар 11, 2025
HomeНийгэмАвтомашингүй өдөр: 43 чиглэлийн 453 автобус түр өөрчлөгдөнө

Автомашингүй өдөр: 43 чиглэлийн 453 автобус түр өөрчлөгдөнө

Улаанбаатар хот энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025”-ийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор тэмдэглэхээр бэлтгэж байна.

Арга хэмжээний үеэр өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл хотын төвийн олон гудамж, зам түр хугацаанд хаагдах бөгөөд энэ хүрээнд нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 автобусны хөдөлгөөний маршрутад өөрчлөлт оруулжээ.

Түр хаагдах зам, гудамжууд:

  • Жанжин Д.Сүхбаатарын талбайн орчим (Д.Сүхбаатарын болон Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж
  • Чоймболын гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Жуулчны болон Баруун сэлбийн гудамжууд
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Сансарын туслах зам (Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл)
  • Чагдаржавын гудамж
  • С.Зоригийн гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпийн гудамж
  • Гэндэнгийн гудамж
  • Д.Чойдогийн гудамж
  • С.Жамъяан гүний гудамж
  • Чингисийн өргөн чөлөө (Монголын хүүхдийн ордноос Монгол шуудангийн уулзвар хүртэл, дотогш чиглэл)

Эдгээр хязгаарлалтын улмаас нийтийн тээврийн чиглэлүүдийг зохицуулж, зорчигчдын ая тухтай, аюулгүй зорчилтыг хангахаар холбогдох байгууллагууд зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

706c3e21782ef8547a2ec0fb5ccabb8a
92d721c3a452f8446e1de745164bc7af
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд