Даваа, 8 сар 4, 2025
HomeОлон улсын мэдээАвстралид сүүлийн арван жилүүдийн хамгийн их цас орлоо

Австралид сүүлийн арван жилүүдийн хамгийн их цас орлоо

Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд хэсэгт 40 см цас орж, кенгуру цасан дунд гүйж буй бичлэгүүд цахим орчинд түгэж байна.

Австралийн зүүн хэсгээр сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй цасны шуурга болж, олон хотод цахилгаан тасарч, машинууд зам дээр гацаж, усанд автах зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

Mongolnews24.com мэдээлснээр, энэ тухай Reuters агентлаг орон нутгийн эрх баригчдын мэдээллийг иш татан уламжилжээ. Тус мэдээлэлд дурдсанаар:

“Зүүн Австралийн зарим хотууд сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй их хэмжээний цасанд дарагдсан бөгөөд энэ нь цахилгаан тасрах, машин хөдөлгөөнд саад учруулах, үер үүсэх зэрэг хүндрэлийг дагуулсан.”

2025 оны 8-р сарын 2-ны Бямба гарагт Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд хэсгээр 40 см хүртэл цас орсон нь 1980-аад оноос хойш анх удаа бүртгэгдсэн үзэгдэл болжээ.

Харин хүн төдийгүй ан амьтад ч энэ байгалийн гэнэтийн үзэгдэлд цочирдсон байна. Сошиал сүлжээнд цасан дунд балмагдан гүйж буй кенгурунуудын бичлэг цацагдаж, олны анхаарлыг татжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд