Бямба, 6 сар 14, 2025
HomeСоёл Урлаг“Asia Folk 2025” наадам Улаанбаатарт эхэлнэ

“Asia Folk 2025” наадам Улаанбаатарт эхэлнэ

Ардын урлаг, гар урлалын олон улсын наадам 8 дахь жилдээ

Улаанбаатар хотод энэ оны зургадугаар сарын 13-нд “Asia Folk 2025” нэртэй Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам эхэлнэ. Уг наадам гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ивээл дор зохион байгуулагдаж байна.

11 орны 170 уран бүтээлч бүртгүүлжээ

Фестивальд Япон, БНСУ, Энэтхэг, БНХАУ, Вьетнам, Узбекистан зэрэг 11 орны 170 гаруй соёл урлагийн төлөөлөгч оролцоно. Монголын уран бүтээлчид гадаадын зочидтой хамтран Сүхбаатарын талбайд тоглолт хийхээс гадна үндэсний хувцасны парад, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиогдох юм.

Наадмын гол үйл ажиллагаа:

  • Монгол, гадаадын ардын урлагийн нэгдсэн тоглолт
  • Азийн үндэсний хувцасны парад
  • Гар урлалын үзэсгэлэн худалдаа

2019 оноос эхэлсэн түүхтэй

“Asia Folk” наадам анх 2019 онд “Азийн ардын урлагийн наадам” нэртэйгээр зохиогдож байсан бөгөөд 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар болж байв. Энэ жил найм дахь удаагаа уламжлал болон үргэлжилж байна.

Наадам нь зөвхөн гадаадын жуулчдад төдийгүй монгол иргэдэд ч Азийн олон үндэстний өв соёл, ардын урлагийг нэг дороос харах боломж олгож байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд