Монгол Улсын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр 8-р сарын 27-ны өдөр хоёр өөр бүс нутагт газар хөдлөлтийн үйл явц бүртгэгджээ. Тодруулбал:
- Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
- Мөн өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн аж.
Сүүлийн жилүүдэд судлаачид газар хөдлөлтийн гол шалтгааныг дэлхийн тектоникийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбон тайлбарлах болжээ. Эдгээр хавтангууд байнга хөдөлгөөнд оршиж, зааг шугамын дагуу харилцан шахалдаж, нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцад хүчдэл хуримтлагддаг. Хуримтлагдсан энэ хүч дээд хязгаарт хүрэхэд огцом чөлөөлөгдөж, уян харимхай долгион үүсгэснээр дэлхийн царцдас хөдөлгөөнд ордог байна.
Мөн хавтангуудын шахалт, мөргөлдөөнөөс үүдсэн хүч нь хуурай газрын гадаргууд нөлөөлж:
- шинэ хагарал үүсгэх,
- эсвэл өмнө нь үүссэн хагарлын дагуу шилжилт бий болгох
замаар газар хөдлөлт үүсгэх нөхцөл бүрддэг аж.
Сая шөнө жоохон мэдрэгдсэн шүү, аймшигтай байлаа. Бүгдээрээ болгоомжтой байгаарай!
Манай Хөвсгөлд арай бага мэдрэгдсэн ч хүүхдүүд айсан. Ийм үед яах ёстойгоо сайн мэдэж байх хэрэгтэй юм байна
Харин ч гайгүй өнгөрсөн байна. 3.9 бол тийм ч их биш ч гэлээ, анхааралтай байх нь зөв шүү