Лхагва, 8 сар 20, 2025
HomeОсол хэрэгАрхангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дээд булаг” орчимд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 06:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас 06:17 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 52 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т байрладаг бөгөөд координат нь 47°27’00.0″N 102°04’48.0″E юм.

Архангай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн дарга болон малчдаас авсан мэдээллээр, иргэд газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрч, гэрийн уна тооно шажигнан дуугарсан гэжээ. Газар хөдлөлтөөс үүдэн ямар нэгэн хохирол гараагүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд