Бямба, 10 сар 25, 2025
HomeСоёл УрлагАрдын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойд зориулсан “Амар аясгалан” үзэсгэлэн нээгдэнэ

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойд зориулсан “Амар аясгалан” үзэсгэлэн нээгдэнэ

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү онцгой ойд зориулсан “Амар аясгалан” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 2025 оны аравдугаар сарын 24-ний 16:00 цагт Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийхээр болжээ.

Орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг, анхны Ардын зураач Ү.Ядамсүрэн 1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, 50 гаруй хөрөг болон ардын гар урлал, эдийн соёлын сэдэвт 400 гаруй бүтээл туурвисан юм. Түүний “Өвгөн хуурч” зураг Монголын дүрслэх урлагийн түүхэнд гүн ул мөр үлдээсэн билээ.

Энэхүү үзэсгэлэнд Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалагдаж буй ховор уран бүтээлүүд, мөн зураачийн хувийн эд зүйлс, хэрэглээний эдлэлүүдийг дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнгийн зорилго нь зураачийн уран бүтээлийн өв, ур чадвар, сэтгэлгээний гүн ухааныг олон нийтэд дахин таниулахад оршино.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд