Алтан навчис, намрын сэрүүхэн агаар таны амралтын өдрийг илүү ая тухтай өнгөрүүлэхэд к-драмын шинэ цувралууд хамгийн тохиромжтой нөхөр болох нь гарцаагүй. Энэ аравдугаар сард хайр дурлал, романс давамгайлсан 6 шинэ драмыг танилцуулж байна.
1. “GENIE, MAKE A WISH”

- Цацагдах өдөр: Аравдугаар сарын 3
- Гол дүрд: Kim Woo Bin, Bae Suzy
- Нийт анги: 12
Аладдины үлгэрийн орчин үеийн хувилбар. Ки Ка Ён гэх сэтгэл хөдлөл багатай бүсгүй санамсаргүй дэнлүү олж, бирдийг суллана. Бирд гурван хүслийг биелүүлэх даалгавартай. Харин Ки Ка Ёны хүсэл юу байх бол?
2. “WOULD YOU MARRY ME”

- Цацагдах өдөр: Аравдугаар сарын 10
- Гол дүрд: Choi Woo Shik, Jung So Min
- Нийт анги: 12
80 жилийн түүхтэй нарийн боовны газрын өв залгамжлагч Ким Ү Жү дизайнер Ю Мэ Ритэй танилцсанаар түүний амьдрал өөрчлөгдөнө. Гэтэл нэг өдөр бүсгүй түүнд гэрлэх санал тавина. Энэ саналын цаана ямар учир нуугдаж байгаа бол?
3. “TYPHOON FAMILY”

- Цацагдах өдөр: Аравдугаар сарын 11
- Гол дүрд: Lee Junho, Kim Minha
- Нийт анги: 16
Чинээлэг гэр бүлд өссөн Кан Тэ Пүн эдийн засгийн хямралын улмаас бүхнээ алдана. Эцгээсээ өвлөсөн компанийн дампуурлыг харж суухын оронд тэр аавынхаа нэр төрийг сэргээхийн төлөө хүч чадлаа дайчилна.
4. “THE DREAM LIFE OF MR. KIM”

- Цацагдах өдөр: Аравдугаар сарын 25
- Гол дүрд: Ryu Seung Ryong, Myung Sebin, Cha Kang Yoon
- Нийт анги: 12
Ким Нам Сү компани, гэр бүлдээ бүхнээ зориулж ажилласан ч нэг өдөр өөрийн хамгийн үнэтэй гэж бодож байсан бүхнээ алдана. Тэр юунаас болж ийм хувь тавилантай тулгарсан бол?
5. “SPIRIT FINGERS”

- Цацагдах өдөр: Аравдугаар сарын 29
- Гол дүрд: Park Jihoo, Nam Ki Jung
- Нийт анги: 12
Өөртөө итгэлгүй, дуугүй Сон Ү Ён дүрслэх урлагийн “Spirit Fingers” клубт гишүүнээр элссэний дараа өөрийгөө нээж, гэрэлтсэн нэгэн болон хувирдаг тухай гэгээлэг түүх.
6. “MOON RIVER”

- Цацагдах өдөр: Аравдугаар сарын 31
- Гол дүрд: Kang Tae Oh, Kim Sejeong
- Нийт анги: 14
Хунтайж И Кан гаднаа дүрсгүй ч дотроо шархтай нэгэн. Харин Пак Дал И овжин наймаачин бүсгүй. Нэгэн өдөр тэдний сүнс солигдсоноор хөгжилтэй бөгөөд сонирхолтой үйл явдал өрнөнө.