Бямба, 4 сар 19, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиApple биш бол хэн вэ? Дэлхийн хамгийн үнэтэй компани хэн болсон бэ?

Apple биш бол хэн вэ? Дэлхийн хамгийн үнэтэй компани хэн болсон бэ?

Америкийн технологийн аварга Microsoft корпораци зах зээлийн үнэлгээгээрээ Apple-ийг ардаа орхиж, дэлхийн хамгийн үнэтэй компанийн байр суурийг дахин эзэллээ.

Apple-ийн хувьцаа унаж, Microsoft тогтвортой өсөлт харуулав

2025 оны 4-р сарын 8-ны арилжааны дараах байдлаар Microsoft-ийн зах зээлийн үнэлгээ 2.64 их наяд ам.долларт хүрсэн бол Apple-ийнх 2.59 их наяд ам.доллар болж буурсан байна. Apple-ийн үнэлгээний огцом уналтыг шинжээчид АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны зөрчлийн хурцадмал байдал-тай холбон тайлбарлажээ.

UBS банкны шинжээчид Apple нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг Хятадад хийдэг тул импортын өндөр татварын нөлөөнд хамгийн их өртөх компани хэмээн дүгнэж байна. Үүний улмаас iPhone 16 Pro Max загварын үнэ АНУ-д 350 ам.доллараар нэмэгдэх магадлалтай гэжээ.

Microsoft — геополитикийн эрсдэлээс ангид тогтвортой тоглогч

Jefferies банкны шинжээчид Microsoft-ийг худалдааны эрсдэл, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдалд илүү тэсвэртэй компани гэж үзэж байна. Учир нь тус компанийн бизнес олон чиглэлд хуваагдсан бөгөөд үйлдвэрлэлийн хувьд Хятадаас бага хамааралтай.

Microsoft өмнө нь 2024 оны 1-р сард, мөн 2021 онд дэлхийн хамгийн үнэтэй компанийн жагсаалтыг тэргүүлж байсан ч удалгүй Apple-д байр сууриа алдаж байжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд