Даваа, 6 сар 9, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиApple 2026 онд гурван томоохон шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Apple 2026 онд гурван томоохон шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Apple компани 2026 онд технологийн ертөнцөд томоохон шуугиан дэгдээх бэлтгэлээ эрчимжүүлж байна. Инсайдер мэдээллээр, тус компани гурван онцгой бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг гайхшруулах төлөвтэй байгаа ажээ.

iPhone Fold — эвхэгддэг шинэ үеийн iPhone

Apple-ын зүгээс 2025 оны намар гаргах iPhone 17 Air загвар нь уламжлалт iPhone-ын эрин үеийг өндөрлүүлнэ гэж үзэж буй. Гэвч 2026 онд тус компани илүү шинэлэг, ер бусын төхөөрөмж болох iPhone Fold-ийг танилцуулах гэнэ.

iPhone Fold бол Apple-ын анхны эвхэгддэг ухаалаг утас бөгөөд дараах онцлогтой:

  • Дотоод дэлгэц: 7.8 инч
  • Гадаад дэлгэц: 5.5 инч
  • Хэмжээ: Эвхэгдсэн үед 9 мм, дэлгэгдсэн үед 4.5 мм
  • Үзэгдэхгүй эвхэлтийн шугамтай дизайн
  • Хажуугийн товчинд Touch ID байрлана
  • Үнэ: 2000 ам.доллараас дээш

Энэхүү төхөөрөмж нь эвхэгдсэн үедээ жирийн iPhone шиг харагдах боловч дэлгэгдсэн үед iPad mini шиг функциональ байдлыг санал болгоно.

Харин програм хангамжийн хувьд iOS 20-т зориулсан шинэчлэлүүдтэй байх бөгөөд зарим онцлог нь iOS 19 дээр анх удаа туршигдаж магадгүй гэж таамаглаж байна.

MacBook Pro — хамгийн том шинэчлэл

MacBook Pro зөөврийн компьютер сүүлд 2021 онд томоохон шинэчлэл хийгдсэн ч 2026 онд дахин бүрэн шинэчилнэ. Энэ удаад:

  • OLED дэлгэцтэй
  • Notch буюу дэлгэцний зүсэлтгүй
  • Шинэ M6 чиптэй
  • C2 модем бүхий LTE холболттой
  • Илүү нимгэн, хөнгөн загвар
  • Мөн мэдрэгчтэй удирдлага нэмэгдэх магадлалтай

Энэхүү шинэчлэл MacBook Pro-ын түүхэнд хамгийн том хувьсгал болно хэмээн таамаглаж байна.

Vision Air — Vision Pro-ын хөнгөн, хямд хувилбар

2024 онд Vision Pro зах зээлд танилцуулагдсан ч үнэ өндөр, хүнд жин нь хэрэглэгчдийн шүүмжлэлд өртсөн. Үүнийг залруулах үүднээс Apple Vision Air нэртэй шинэ хувилбар 2025 оны сүүл эсвэл 2026 оны эхээр гарах төлөвтэй.

  • Биеийн материал: Титан (жинг хөнгөвчлөх зорилготой)
  • Шинэ өнгө: Space Black
  • Шинэчлэгдсэн үйлдлийн систем: visionOS 3

Энэхүү шинэ загвар нь илүү хүртээмжтэй үнэтэй болох боловч яг хэдэн ам.доллар байх нь одоогоор тодорхойгүй байна.

Бусад хүлээгдэж буй шинэчлэлүүд

Мэдээж хэрэг 2026 онд зөвхөн эдгээр гурван төхөөрөмж биш, мөн iPhone 18 Pro, iPad-ын шинэчлэл, ухаалаг гэр ахуйн шинэ бүтээгдэхүүнүүд зэрэг олон сонирхолтой бүтээгдэхүүнүүд гарна. Гэвч iPhone Fold, шинэ MacBook Pro болон Vision Air нь Apple-ын хамгийн чухал, экосистемийн ирээдүйд хамгийн их нөлөөлөх төхөөрөмжүүд хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд