“Vogue” сэтгүүлийн глобал редакцын захирал Анна Винтур жүжигчин Мерил Стриптэй хамт тус сэтгүүлийн нүүр зурагт анх удаа хамтдаа тодорлоо.
Мерил Стрип алдарт “Прада өмссөн чөтгөр” (The Devil Wears Prada) кинонд загварын сэтгүүлийн ерөнхий редактор Миранда Пристлигийн дүрийг бүтээсэн байдаг. Үзэгчид болон шүүмжлэгчид энэхүү дүрийг Анна Винтурын бодит амьдрал дээрх төрхөөс сэдэвлэсэн гэж үздэг юм. Винтур өөрийг нь ийм хүчирхэг дүрээр төлөөлүүлсэнд таатай байгаагаа илэрхийлсэн ч киноны дүр болон өөрийнх нь зан чанарын хооронд ихээхэн ялгаа бий гэдгийг онцолжээ. Гэсэн хэдий ч тэрээр уг дүрийг “гайхалтай бэлэг” хэмээн нэрлэсэн байна.
Винтур мөн өөрийн насны талаарх үзэл бодлоо хуваалцахдаа өөрийгөө эрч хүчтэй, ажилдаа бүрэн төвлөрч байгаагаа мэдэрч, хүүхдүүд болон хамтран ажиллагсдаасаа суралцсаар байгаагаа дурдсан юм. Нас ахихын хэрээр хүн өөрийнхөө хязгаар, боломжийг илүү сайн ойлгож, амьдралын тэнцвэрийг хадгалж сурдаг болохыг тэрээр нэмж хэлэв. Аливаа бүтэлгүйтлийн дараа зогсолгүй, үргэлж урагш тэмүүлэх нь хамгийн чухал гэдгийг тэрээр онцлон зөвлөжээ.

“Прада өмссөн чөтгөр” киноны хоёрдугаар анги ирэх 5 дугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болно. Шинэ ангийн үйл явдал Энн Хэтэуэйн бүтээсэн Энди Саксын дүрийг тойрон өрнөх аж. Түүний дүр “Runway” (кинонд гардаг загварын сэтгүүл) сэтгүүлийн нийтлэлийн хэлтсийн редактор болсон байх бөгөөд Миранда Пристлитэй дахин нүүр тулах юм байна.
