Лхагва, 8 сар 20, 2025
HomeОсол хэрэгАНХААРУУЛГА: “Байр түрээслүүлнэ” гэх залилах гэмт хэрэг өсжээ

АНХААРУУЛГА: “Байр түрээслүүлнэ” гэх залилах гэмт хэрэг өсжээ

Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх оюутнуудын хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ “байр түрээслүүлнэ” гэсэн нэрээр иргэдийг хуурч, хохироох гэмт хэрэг өсөж байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Цахим орчинд орон сууц худалдах, түрээслүүлэхтэй холбоотой нийтлэгдсэн 430 гаруй зарын 30 орчим хувь нь худал мэдээлэл агуулсан, залилах шинжтэй болохыг тогтоожээ. 2025 оны эхний 7 сарын байдлаар цахим орчинд “түрээсийн үйлчилгээ”-тэй холбоотой 143 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Иргэдэд өгөх зөвлөмж

Иргэдийг залилах гэмт хэргээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг Цагдаагийн байгууллагаас уриалж байна:

  • Байрны түрээсийн төлбөрийг урьдчилж шилжүүлэхгүй байх
  • Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах
  • Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөлийн лавлагааг сайтар шалгах

Мөн хямд үнээр яаралтай төлбөр шаардсан түрээсийн заруудаас болгоомжилж, ийм гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд