Даваа, 6 сар 30, 2025
HomeСпортАнглийн Премьер Лиг 2025/2026: Эхний тойрог шууд том тулаантай эхэлнэ

Английн Премьер Лиг 2025/2026: Эхний тойрог шууд том тулаантай эхэлнэ

2025 оны зун Английн Премьер Лигийн (АПЛ) шинэ улирлын хуваарь олон нийтэд зарлагдлаа. Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг улирал 8-р сарын 15-нд “Ливерпүүл” – “Борнмут”-ын тоглолтоор эхлэх бол сүүлийн 38-р тойрог 2026 оны 5-р сарын 24-нд болно.

Эхний тойрогт хамгийн их анхаарал татаж буй тоглолт бол “Манчестер Юнайтед” – “Арсенал”. Тэд 8-р сарын 17-нд Олд Траффорд цэнгэлдэхэд учраа таарах бөгөөд улирлын нэгэн том тулаан аль хэдийн товлогдсон гэсэн үг.

2025/2026 оны улирлын онцлох тоглолтууд

Лондонгийн дерби:

  • Арсенал – Тоттенхэм: 2025.11.22
  • Тоттенхэм – Арсенал: 2026.02.21

Манчестерийн дерби:

  • Манчестер Сити – Манчестер Юнайтед: 2025.09.13
  • Манчестер Юнайтед – Манчестер Сити: 2026.01.17

Ливерпүүлийн дерби:

  • Ливерпүүл – Эвертон: 2025.09.20
  • Эвертон – Ливерпүүл: 2026.04.18

Арсенал – Ливерпүүл:

  • Ливерпүүл – Арсенал: 2025.08.30
  • Арсенал – Ливерпүүл: 2026.01.07

Арсенал – Манчестер Юнайтед:

  • Манчестер Юнайтед – Арсенал: 2025.08.17
  • Арсенал – Манчестер Юнайтед: 2026.01.24

Арсенал – Челси:

  • Арсенал – Челси: 2025.11.29
  • Челси – Арсенал: 2026.02.28

АПЛ-ийн шинэ улирал улам л өрсөлдөөнтэй, сонирхол татам тоглолтуудаар дүүрэн байх нь тодорхой боллоо. Тэр дундаа томоохон клубүүдийн хоорондох тулаанууд аль ч улиралд хамгийн их хүлээлт дагуулсаар ирсэн. Энэ улирал ч бас үл хамаарахгүй!

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд