Ням, 3 сар 15, 2026
HomeОлон улсын мэдээАнглийн мөнгөн дэвсгэрт дээрх алдартнуудын хөргийг амьтдын зургаар солихоор болжээ

Английн мөнгөн дэвсгэрт дээрх алдартнуудын хөргийг амьтдын зургаар солихоор болжээ

Английн банк түүхэн алдартнуудын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртүүдээ шинэчилж, оронд нь Их Британийн ховор шувуу, амьтдын зурагтай шинэ цуврал гаргахаар бэлтгэж байна. Ингэснээр Уинстон Черчилль, Жейн Остин нарын дүр төрх мөнгөн дэвсгэртээс хасагдах аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар амьтны нарийн дүрслэлийг хуурамчаар үйлдэх нь хүний нүүр царайг дуурайлгахаас хавьгүй хэцүү, нууцлал сайтай байдаг гэнэ. Удахгүй байгаль хамгааллын мэргэжилтнүүд дэвсгэрт дээр дүрслэгдэх ховор амьтдын жагсаалтыг гаргах юм байна.

BBC агентлагийн мэдээлснээр, мөнгөн дэвсгэртийн загварыг өөрчлөх асуудлыг 2025 оны зунаас эхлэн хэлэлцжээ. Тухайн үед Английн банкнаас архитектурын дурсгалт газрууд, урлаг соёл, түүхэн үйл явдал, инноваци болон байгаль гэсэн таван хувилбарыг олон нийтэд санал болгосон байна. Санал асуулгад оролцсон британичуудын 60 хувь нь байгаль, зэрлэг амьтдыг сонгосон бол 56 хувь нь архитектурын дурсгалыг дэмжжээ. Харин түүхэн үйл явдлыг дүрслэх хувилбар ердөө 19 хувийн санал авсан байна.

Түүх сөхвөл, Английн банк 1960 оноос хойш мөнгөн дэвсгэрт дээрээ хаан эсвэл хатны хөргийг байрлуулж ирсэн бол 1970 оноос түүхэн хүмүүсийг дүрсэлж эхэлсэн түүхтэй. Хамгийн анхны алдартан нь нэрт зохиолч Уильям Шекспир байв. Одоогийн байдлаар Уинстон Черчилль, Жейн Остин, Жозеф Тёрнер болон Алан Тьюринг нарын хөрөг бүхий дэвсгэртүүд гүйлгээнд ашиглагдаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд