Бямба, 4 сар 19, 2025
HomeШоу бизнесАмерикийн жүжигчин Вэл Килмер таалал төгсжээ

Америкийн жүжигчин Вэл Килмер таалал төгсжээ

“Batman Forever” болон “Top Gun” кинонуудаараа алдаршсан Америкийн нэрт жүжигчин Вэл Килмер 65 насандаа таалал төгссөн талаар Associated Press агентлаг мэдээллээ.

Тэрбээр 2025 оны 4-р сарын 1-ний орой Лос-Анжелес хот дахь гэртээ, ойр дотнын хүмүүсийнхээ дунд, уушгины хатгалгааны улмаас амьсгал хураасан байна гэж түүний охин Мерседес Килмер мэдээлжээ. Вэл Килмер 2014 онд хоолойн хорт хавдартай тэмцэж, хоёр удаа мэс засалд орсны эцэст эдгэрсэн юм. Хүнд өвчнөөс ангижирсан ч эрүүл мэндийн байдал нь сүүлийн жилүүдэд муудаж байсан.

Түүний жүжигчний гараа 1984 онд “Top Secret!” нэртэй инээдмийн тагнуулын киноноос эхэлсэн бөгөөд дараа нь 1985 оны “Real Genius” киногоор олон нийтэд танигдсан. Харин түүний уран бүтээлийн оргил үе нь 1991 онд найруулагч Оливер Стоуны “The Doors” кинонд дуучин Жим Моррисоны дүрийг бүтээснээр тооцогддог.

Мөн тэрбээр 1995 оны “Batman Forever” кинонд Бэтмен/Брюс Уэйны дүрд тоглосон бол 1986 оны “Top Gun” болон 2022 оны үргэлжлэл “Top Gun: Maverick” кинонд Айсмен буюу Том Казанскигийн дүрээр дахин олны талархлыг хүлээсэн.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд