Мягмар, 10 сар 7, 2025
HomeСоёл Урлаг"Амьдрахуй" жүжиг Тувагийн театрт гайхалтай шинэчлэлттэйгээр амилав

“Амьдрахуй” жүжиг Тувагийн театрт гайхалтай шинэчлэлттэйгээр амилав

“Орфей” постдрамын театр энэ намрын улирлын шинэ бүтээлийн нээлтээ ОХУ-ын Тува Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт амжилттай хийжээ. Тодруулбал, уг театр Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” постдрамын жүжгийг шинэлэг найруулга, өвөрмөц шийдэлтэйгээр бүтээж, жүжгийн тавилт, оюуны өмчийн эрхээ олон улсын франчайз гэрээгээр Тувагийн Үндэсний их театрт албан ёсоор нийлүүлсэн байна.

Түүхэн хот ба соёлын өв

Кызыл хот нь ариун Енисей голын эх, МЭӨ VIII зууны үед амьдарч байсан Скифүүд болон олон соёл иргэншлийн өлгий газар, мөн Азийн төв цэг гэдгээрээ алдартай байгалийн үзэсгэлэнтэй, түүхэн хот юм.

Тувагийн Үндэсний их театр нь бараг 100 жилийн түүхтэй, барилга байгууламж, технологийн дэд бүтэц, уран бүтээлчдийн ур чадвараараа Азид тэргүүлэх театруудын нэг билээ. Энэ нь дэлхийн шилдэг найруулагч, зохиолч, зураач, жүжигчидтэй хамтран ажилласан баялаг туршлагатай уран бүтээлийн төв юм. Энэ удаагийн намрын нээлт нь анх удаа Хятадын орчин үеийн сонгодог зохиолч болон Монгол найруулагчийн бүтээлээр, Орос, Тува жүжигчдийн оролцоотойгоор тува хэл дээр тайзнаа гарсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болжээ.

Бүтээлчдийн жагсаалт

  • Ерөнхий продюсер: Т.Ариунчимэг
  • Ерөнхий найруулагч М.Батболд
  • Зохиолын драмчилсан хувилбар: Мө.Баятбаяр
  • Ерөнхий зураач: О.Баярмагнай
  • Хөгжмийн зохиолчид: О.Нямхүү, Х.Сэцэн

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд