Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш тасралтгүй нэмэгдэж, 2025 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар валют арилжааны төвүүд дээр 1 ам.доллар 3507 төгрөгт хүрлээ. Харин Монголбанкны албан ёсны ханш 3486 төгрөг, арилжааны банкуудад 3478-3480 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Ам.долларын ийнхүү өсөх болсон шалтгааныг эдийн засгийн шинжээчид дотоодын валютын нөөц буурч, төгрөгийн ханш суларсантай холбон тайлбарлаж байгаа. Сангийн яамнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч ханшийн өсөлт 2025 оны эхний хагас жилд үргэлжилж болзошгүй байна.