Баасан, 10 сар 17, 2025
HomeСпорт“Алтан цом”-ын төлөөх барилдаанд зодоглох бөхчүүд тодорлоо

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд зодоглох бөхчүүд тодорлоо

Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан цом”-ын барилдаан энэ жил шинэ бүтэц, дүрэмтэйгээр аравдугаар сарын 25-нд Бөхийн өргөөнд эхлэх гэж байна.

Энэ жилийн тэмцээнд найман баг оролцох бөгөөд баг тус бүр найман бөхтэй байна. Холбооноос нийт чансаа өндөр 80 бөхийг нэрлэсэн бөгөөд багууд эдгээрээс гурван бөхийг шууд сонгож, үлдсэн тавын бөхийг сугалаагаар тодруулна.

Багуудын бүрэлдэхүүн

1. “Таван Богд — Од Групп”

  • Улсын аварга О.Хангай
  • Улсын харцага Г.Ганхуяг
  • Аймгийн арслан М.Баяржавхлан

2. “Энержи Ресурс — Эм Си Эс” баг

  • Улсын арслан Э.Батмагнай
  • Улсын харцага Н.Золбоо

3. “Хатант Интернэшнл” ХХК-ийн “Хангайн Хүчитнүүд” баг

  • Улсын заан С.Сүхбат
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын начин Э.Мөнхжаргал

4. “Нутгийн Буян Групп” ХХК-ийн “Хубилай” баг

  • Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Улсын начин Б.Лхагвадорж
  • Б.Түвшинтөгс

5. “Алсын Жим” ХХК-ийн баг

  • Даян аварга Н.Батсуурь
  • Улсын заан Б.Бат-Өлзий
  • Улсын начин Д.Амарсайхан

6. “Миг Даатгал” ХХК-ийн “Эв Монгол” баг

  • Улсын заан М.Лхагвагэрэл
  • Улсын заан Б.Пүрэвсайхан
  • Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар

7. “Хушхан” ХХК-ийн “Хөвчийн Жонон Ван” баг

  • Улсын арслан Э.Оюунболд
  • Улсын заан Д.Анар
  • Аймгийн арслан Д.Алтанцоож

8. “АПУ” ХХК-ийн баг

  • Улсын арслан Б.Орхонбаяр
  • Улсын харцага Б.Цэдэнсодном
  • Аймгийн арслан З.Доржпалам

Үлдсэн таван бөхийг холбооноос гаргасан чансаа өндөр 80 бөхийн дундаас сугалаагаар тодруулах юм.

Энэ удаагийн “Алтан цом”-ын барилдаан нь шинэ системээр, багийн зохион байгуулалттай явагдах анхны тохиолдол бөгөөд бөхийн спортын сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд