Ням, 4 сар 20, 2025
HomeШоу бизнесАлсу Монголд хоёр дахь удаагаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ

Алсу Монголд хоёр дахь удаагаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ

Оросын алдарт дуучин Алсу 23 жилийн дараа Монголд дахин зочилж, үзэгч олныг баясгахаар боллоо. Түүний бүрэн хэмжээний тоглолт 2025 оны 5-р сарын 17-нд “Аса Арена”-д болох бөгөөд тэрээр Монголын симфони найрал хөгжимтэй хамтран уран бүтээлээ хүргэнэ. Алсу мөн өөрийн хамтлагийн хөгжмийнчидтэй ирж, амьд хөгжимтэй тоглох юм.

Монголчууд “Өвлийн зүүд” болон “Заримдаа” зэрэг дуугаараа түүнийг андахгүй. Тэрээр 2022 онд Монголд анх удаа тайлан тоглолтоо хийж байсан бөгөөд энэ удаагийнх нь хоёр дахь айлчлал болж байна.

42 настай Алсу нь татар үндэстэн бөгөөд түүний аав Ралиф Сафин нь “Лукойл” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Оросын нэртэй бизнесмэн юм. Алсу нь Татарстаны Бугульма хотод төрсөн бөгөөд Оросын Холбооны Улсын гавьяат жүжигчин, мөн Татарстан, Башкортостан улсын ардын жүжигчин цолоор шагнагдсан уран бүтээлч юм.

2006 онд тэрээр бизнес эрхлэгч Ян Абрамовтой гэр бүл болж, гурван хүүхдийн ээж болсон. Түүний анхны цомог “Alsou” 1999 онд гарч, “Өвлийн зүүд” дуугаараа нэрд гарсан. 2000 онд тэрээр “Евровидение”-д “Solo” дуугаараа оролцон, хоёрдугаар байрт шалгарч байлаа. Харин 2023 онд “Санаж байна ч гэсэн” нэртэй шинэ цомгоо танилцуулсан билээ.

Алсугийн тоглолтын тасалбаруудыг portal.mn сайтаас худалдан авах боломжтой бөгөөд үнэ нь 99,900–499,900 төгрөгийн хооронд байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд