Ираны Дээд удирдагч асан Али Хаменеигийн бэлбэсэн эхнэр АНУ болон Израилийн агаарын цохилтын үеэр амь үрэгдээгүй бөгөөд түүнийг нас барсан гэх мэдээлэл ташаа байсныг “Fars” агентлаг мэдээллээ.
“Mongolnews24.com” сайтаас иш татан “Fars” агентлагийн мэдээлснээр, “Хувьсгалын удирдагч асны гэргий амьд байгаа бөгөөд түүний амь үрэгдсэн тухай анхны мэдээлэл буруу байсныг үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн байна. Гэхдээ уг мэдээллийнхээ эх сурвалжийг агентлаг тодорхой дурдаагүй байна.
Өмнө нь “Al Alam” суваг Ираны Дээд удирдагч асан Али Хаменеигийн бэлбэсэн эхнэр Мансуре Хожасте Багерзадег шархдаад хэд хоногийн дараа нас барсан гэж мэдээлж байсан юм. Харин сөрөг хүчний “Iran International” телевиз түүнийг биеийн байдал нь маш хүнд, комын байдалд байгаа хэмээн мэдээлж байжээ.
