Пүрэв, 10 сар 16, 2025
HomeНийгэмАлаг-Эрдэнэ суманд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтжээ

Алаг-Эрдэнэ суманд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар баруун болон зүүн аймгуудын зарим хэсэг, мөн төв болон говийн аймгуудын ихэнх нутагт 1–24 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн их цасан бүрхүүл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 24 см, Баянхонгор аймагт 20 см, Увс аймгийн Хяргас суманд 15 см, бусад газарт 0–14 см-ийн цастай байгаа аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ихэнх нутгаар 0–10 мм нойтон цас орсон бөгөөд хамгийн их хэмжээний хур тунадас Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ болон Өмнөговийн Даланзадгад суманд 10 мм бүртгэгджээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өмнөговь аймгийн Хүрмэн сум-д 9 мм, бусад газарт 0–7.5 мм нойтон цас орсон байна.

Аравдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 9 мм, Галуут суманд 6 мм, Эрдэнэцогт суманд 7 мм, Бууцагаан суманд 5 мм, мөн Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Бүрд, Хайрхандулаан сумдад 5 мм цас орсон нь цаг уурын байгууллагын үнэлгээгээр “аюултай үзэгдэл”-ийн түвшинд хүрсэн байна.

Баянхонгор аймгийн нутгаар цас орох үед салхины дундаж хурд секундэд 10–20 метр, зарим үед 22–24 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 3 цаг орчим үргэлжилжээ. Харин Өвөрхангай аймгийн нутгаар 0.7–5 мм цас орж, салхи секундэд 10–16 метр, зарим үед 18 метр хүртэл ширүүссэн ба цасан шуурга 4–10 цагийн турш үргэлжилж, цаг агаарын аюултай нөхцөл үүссэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд