Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортАхмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайваньд 3 алт аван Монголын нэрийг дуурсгав

Ахмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайваньд 3 алт аван Монголын нэрийг дуурсгав

Монгол Улсын дугуйн спортын амьд домог болсон, 77 настай ахмад тамирчин Т.Пүрэвдорж Тайваньд зохион байгуулагдаж буй Дэлхийн мастеруудын олимпод амжилттай оролцож, гурван төрлийн зайн уралдаанд оролцон 3 алтан медаль хүртлээ. Наснаасаа үл хамааран тэмцээнээс тэмцээнд тэсвэр хатуужил, ур чадвараа харуулж ирсэн тэрбээр энэ удаа ч Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээжээ.

Түүний амжилтуудаас онцлох нь:

  • Монгол Улсын 42 удаагийн аварга (насанд хүрэгчид болон мастеруудын ангилалд)
  • 1972–1980 онуудад Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан туршлагатай тамирчин
  • 2017 онд Шинэ Зеланд улсад болсон Дэлхийн мастеруудын АШТ-нд шагналт 4-р байр
  • 2018 онд Малайзад болсон Ази, Номхон далайн аваргад 2 зайд 2 алт
  • 2023 онд БНСУ-д болсон тэмцээнд 2 зайд 2 алт
  • 2024 онд Казахстаны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 мөнгөн медаль

Энэ бүх амжилт нь түүний олон жилийн уйгагүй бэлтгэл, зорилго, тамирчны зан чанар, эх орноо гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл юм.

Ахмадын спортод үнэнчээр зүтгэж, дэлхийн тавцанд монгол тамирчны авьяас чадвар, тэсвэр хатуужлыг харуулсан түүний энэхүү ялалт олон залуу тамирчинд урам зориг өгөх нь дамжиггүй.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд