Netflix болон Өмнөд Солонгосын MBC сувгийн хамтарсан томоохон төсөл болох “Physical Asia” реалити шоу үзэгчдийн анхаарлын төвд байна. Энэхүү шинэ нэвтрүүлэг нь 2023 онд олныг байлдан дагуулсан “Physical 100” шоуны дараагийн том хувилбар бөгөөд “Squid Game” цувралаас урам авсан өрсөлдөөнт хэлбэрээ үргэлжлүүлсэн гэдгээрээ онцлог.
Энэ удаагийн улиралд зөвхөн Солонгос оролцогчдоор хязгаарлахгүй, найман улс нэгэн зэрэг хүч сорьж байгаа нь өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй болгожээ. Шагналын сан 1 тэрбум вон буюу урьд өмнөхөөсөө гурав дахин өссөн.
Оролцож буй улс орнууд
- Австрали
- Филиппин
- Тайланд
- Өмнөд Солонгос
- Монгол
- Япон
- Индонез
- Турк
Багийн ахлагчид
- Manny Pacquiao (Филиппин) – Мэргэжлийн боксын олон удаагийн дэлхийн аварга, домогт тамирчин
- Robert Whittaker (Австрали) – UFC-ийн дунд жингийн аварга асан
- Kim Dong-hyun (Өмнөд Солонгос) – Ахмад холимог тулаанч, “Physical: 100” нэвтрүүлгийн шүүгч
- Yushin Okami (Япон) – Холимог тулааны дэлхийн хэмжээний тамирчин
- Superbon Singha Mawynn (Тайланд) – Муай Тайн дэлхийн аварга
- Recep Kara (Турк) – Тосон бөхийн дөрвөн удаагийн аварга
- I Gede Dharma Susila (Индонез) – “Mr. Indonesia 2018”, тулааны урлагийн мастер
- Орхонбаяр Баярсайхан (Монгол) – Үндэсний бөхийн тамирчин, фитнессийн дасгалжуулагч
Эдгээр ахлагчдаас гадна скелетоны олимпын аварга Юн Сүн Бин, “Physical 100” шоуны хоёрдугаар улирлын ялагч Амоти зэрэг олон улсын шилдэг атлочид оролцож байна.
Монголын багийн бүрэлдэхүүн
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
- МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир
Пакьяогийн нэвтрүүлгээс гарсан шалтгаан
Филиппин багийг удирдаж байсан Manny Pacquiao шоуны тавдугаар ангиас хойш оролцохоо зогсоосон байна. Тэр өөрийн шийдвэрээ “улсын үүргээ биелүүлэх шаардлага тулгарсан” гэж тайлбарлаж, багийнхнаасаа хүлцэл өчиж, багийн төлөө өрсөлдсөндөө сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.
Пакьяогийн оронд CrossFit-ийн тамирчин Жастин Хернандес Филиппин багийн шинэ ахлагчаар томилогдсон байна.
“Physical Asia” шоуны цацалтын хуваарь
- 1–4-р анги: 2025.10.28 – 16:00
- 5–6-р анги: 2025.11.04 – 17:00
- 7–9-р анги: 2025.11.11 – 17:00
- 10–12-р анги (төгсгөлийн): 2025.11.18 – 17:00

Ийм зүйл болно гэж огт санаагүй, харамсалтай юм
Тэр бол жинхэнэ домог, түр амарч байгаад эргэж ирэх байх