Баасан, 10 сар 3, 2025
HomeУлс төрД.Амарбаясгалан: Ерөнхий сайдын дарангуйлалд автсан улс хэзээ ч байж болохгүй

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын дарангуйлалд автсан улс хэзээ ч байж болохгүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Тэрээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ:

Би бага хурлын гишүүдийн олонхийн саналаар МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас шалтгаалан гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүй үйл ажиллагаа өрнөж байна. Сүүлийн өдрүүдэд үндэслэлгүй, баримтгүй мэдээлэл тараан олон нийтийг төөрөгдүүлж, намайг гүтгэх явдал гарлаа. Энэ бүхэн парламентын үйл ажиллагааг гацаах, бойкотлох зорилготой явж байна” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрээр: “Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой байсан ч дарамтын улмаас хуралдаж чадсангүй. Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас бодит мэдээлэл сонсохоор товлогдсон байсан ч хурал болсонгүй. Ор үндэслэлгүй гүтгэлэг тасралтгүй өрнөж байна. Ерөнхий сайдын, эрх мэдэлтний дарангуйлал тогтсон улс хэзээ ч байж болохгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье” гэж онцоллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд