Колумбид нэгэн гэр бүл шинээр төрсөн охиноо чат-бот ChatGPT-ийн нэрээр нэрлэжээ. Mongolnews24.com UPI агентлагийг иш татан мэдээлснээр, Кордова мужийн Серете хэмээх жижиг хотод оршин суугчид охиноо Чат Йипити Бастидас Герра гэж нэрлэсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
Эцэг эхийн хэлснээр, энэ нь тэдний хувьд “технологи, хиймэл оюун ухааны шинэ эринд хүндэтгэл үзүүлж буй” алхам аж. Үндэсний бүртгэлийн алба нэрийг ямар нэгэн маргаангүйгээр албан ёсоор баталжээ.
Гэвч олон иргэд ийм өвөрмөц нэр нь хүүхдийн ирээдүйд хүндрэл учруулж магадгүй гэж үзсэн бол, зарим нь эцэг эхийн сонголтыг шинэлэг, дэвшилтэт хэмээн үнэлсэн байна.
Колумбийн хуульд тодорхой нэрийг хориглосон заалт байхгүй ч, хэрэв хүүхдэд доромжлол авчрах эсвэл нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө гэж үзвэл Үндэсний бүртгэлийн албаныхан нэрийг татгалзах эрхтэй байдаг.