НүүрШинжлэх ухаан ба технологиХятад улс анхны ухаалаг далайн судалгааны хөлгөө бүтээлээ

Хятад улс анхны ухаалаг далайн судалгааны хөлгөө бүтээлээ

Шанхай хотод байрлах Хятадын төрийн өмчит усан онгоцны үйлдвэрлэлийн корпораци (CSSC) тус улсын анхны ухаалаг далайн судалгааны хөлгийг амжилттай бүтээсэн талаар China Daily сонин мэдээлжээ. Уг хөлөгийг Шанхайн Тунцзи их сургуулийн нэрээр “Тунцзи” гэж нэрлэжээ.

Шинэ үеийн судалгааны хөлөг

Хөлгийн ерөнхий зохион бүтээгч Ли Жэнхуа: “Энэ бол экологийн хувьд цэвэр, дуу чимээгүй, 2000 тоннын даацтай, ухаалаг судалгааны хөлөг юм. Бүрэн эхээрээ Хятадын дотоодын компаниудын инженерчлэл, технологиор бүтээгдсэн,” хэмээн онцолсон байна.

Тус хөлөг дараах онцлогтой:

  • Цахилгаан хөдөлгүүртэй, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг системээр тоноглогдсон
  • Эргийн удирдлагаас алсаас хянах боломжтой
  • Өөрөө чигээ олох навигацийн системтэй
  • Далайн ихэнх бүсэд (мөсгүй) ажиллах чадвартай

Үзүүлэлт ба хэрэглээ

  • Урт: 81.5 метр
  • Өргөн: 15 метр
  • Усанд суух гүн: 6.9 метр
  • Багтаамж: 45 хүн (үүнээс 30 нь судлаач)
  • Хамгийн дээд хурд: 15 зангилаа (ойролцоогоор 27 км/цаг)
  • Автоном ажиллагааны хугацаа: 35 хоног
  • Нийт хөлгийн туулах зай: 80,000 далайн милийн турш тасралтгүй ажиллах чадвартай

“Тунцзи” судалгааны хөлөг нь шинжлэх ухааны болон инженерийн туршилт, мөн Тунцзи их сургуулийн оюутнуудын дадлагад ашиглагдах аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд