Пүрэв, 7 сар 10, 2025
HomeОлон улсын мэдээДалай ламын 90 насны ойд: “Би дахиад 40 жил амьдарна” хэмээн мэдэгдэв

Далай ламын 90 насны ойд: “Би дахиад 40 жил амьдарна” хэмээн мэдэгдэв

Түвдийн шашны удирдагч XIV Далай лам энэ долоо хоногт 90 нас хүрсэн баяраа Энэтхэгийн Хималайн Дхарамсала хотод тэмдэглэлээ. Бороотой ч гэсэн мянга мянган ламтан, дагагчид, зочид уг арга хэмжээнд цуглаж, түүнийг уламжлалт шар ороолттой хүрэм өмссөнөөр хүндэтгэн угтав. Түүнийг хоёр ламтан дагалдан тайзнаа гаргасан бөгөөд олон улсын зочид ч иржээ.

Ричард Гир: “Тэр бол дэлхийн хамгийн онцгой хүн”

Баярын арга хэмжээнд олон жилийн турш Далай ламыг дэмждэг, Холливудын жүжигчин Ричард Гир оролцож, “Тэр бол энэ дэлхий дээр амьдарч байсан хамгийн онцгой хүн” хэмээн олон нийтийн алга ташилтын дунд хэлжээ.

Уулын орой дахь сүмүүдэд хөөмий, цимбал, бүрээний аялгуу эгшиглэж, бүжгийн хамтлагууд тоглолт үзүүлж байв. Энэ бол зөвхөн төрсөн өдөр бус, мөн амар амгалан, энэрэнгүй сэтгэлийн тухай эргэцүүлэх өдөр байсан гэдгийг Далай лам онцлон тэмдэглэжээ.

“Би эрүүл чийрэг хэвээрээ байна”

Тэрбээр индэр дээрээс хэлэхдээ: “Миний биеийн байдал сайн байгаа. Би дахиад 40 жил амьдарна гэж бодож байна” хэмээн мэдэгдэж, олныг гайхшруулсан юм.

Далай лам ер нь төрсөн өдрөө тэмдэглэхээс зайлсхийдэг. Гэсэн ч энэ удаа дагагчдынхаа хүндэтгэлийг хүлээн авч, сэтгэлийн амар амгалан, энэрэл нигүүлсэлийн тухай ярьжээ.

Материаллаг хөгжил чухал боловч сэтгэлийн тайван байдал, сайхан сэтгэл, бүх хүнд энэрэл үзүүлэх нь үүнээс илүү чухал. Зөвхөн гэр бүлдээ бус, бүх хүнд энэрэнгүй хандах хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.

Реинкарнацын тухай сүүлчийн мэдэгдэл

Өнгөрсөн хэдэн жилд Далай ламын нас өндөр болсон тул түүний дараагийн дүрийн тухай таамаг их гарсан. Харин тэрбээр энэ долоо хоногт сүүлийн таамаглалуудыг няцааж, түүний хойд дүр заавал дахин төрнө хэмээн онцлов.

Дараагийн Далай лам тодорч, дахин төрлийн уламжлал үргэлжилнэ” гэж тэр хэлжээ.

Түвдийн уламжлалын дагуу, өндөр түвшний ламтан нас барахад түүний сүнс шинэ хүүхдийн биед төрдөг гэж үздэг. Гэвч БНХАУ-ын эрх баригчид шинэ дүрийг зөвхөн Бээжингийн зөвшөөрлөөр тодруулах ёстой гэж үздэг. Харин Далай лам өөрийн хойд дүр Хятадын хилээс гадуур тодрохыг мэдэгдсэн.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд