НүүрСпортМОНАДА: Наадмын допингийн 164 сорьцыг ХБНГУ-ын лабораторид амжилттай хүлээлгэн өглөө

МОНАДА: Наадмын допингийн 164 сорьцыг ХБНГУ-ын лабораторид амжилттай хүлээлгэн өглөө

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) 2026 оны Үндэсний их баяр наадам болон орон нутгийн наадмын үеэр авсан допингийн шинжилгээний сорьцуудыг ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтэд амжилттай хүргэж өглөө. Сорьцыг орон нутгийн цагаар 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19:30 цагт тус лабораторид албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Сорьцын бүрэлдэхүүн:

Энэ жил улс болон орон нутгийн хэмжээнд нийт 164 сорьц цуглуулан шинжилгээнд илгээжээ. Үүнд:

  • Үндэсний их баяр наадмын: Үндэсний бөх, сурын харваачдаас авсан нийт 80 сорьц,
  • Орон нутгийн наадмын: 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан баяр наадмын үеэр цуглуулсан 84 сорьц багтаж байна.

Хяналт ба аюулгүй байдал

Сорьцуудыг цуглуулах, тээвэрлэх болон лабораторид хүлээлгэн өгөх бүх үйл явцыг хууль хяналтын байгууллагуудын хөндлөнгийн хяналт дор гүйцэтгэв. Аюулгүй байдал болон хяналтын ажилд дараах байгууллагуудын албан хаагчид хамтран оролцлоо:

  • Авлигатай тэмцэх газар (АТГ)
  • Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)
  • Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)

Тээвэрлэлтийн явцад сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт болон аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу чанд ханган ажилласан байна. Шинжилгээний хариуг олон улсын журмын дагуу тодорхой хугацааны дараа албан ёсоор мэдээлэх юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд