НүүрНийгэмИхэнх нутгаар халж, зүүн аймгуудаар аадар бороо орно

Ихэнх нутгаар халж, зүүн аймгуудаар аадар бороо орно

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд улсын ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна. Харин өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлшиж, зарим газраар бороо орж болзошгүйг анхааруулжээ.

Төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй байх аж.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилна. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх магадлалтай тул иргэд, жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.

Өнөөдрийн цаг агаарын төлөв:

  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19…+24 градус
  • Бусад нутгаар +23…+28 градус
  • Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр +30…+35 градус
  • Салхи баруун хойноос секундэд 5-10 метр

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Багануур орчимд мөн үүлшинэ, бороо орохгүй. Баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, агаарын температур +22…+24 градус хүрэх төлөвтэй байна.

Тэрэлж орчимд үүлэрхэг боловч хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метрийн хурдтай салхилж, өдөртөө +21…+23 градус дулаан байх аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд