НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Өнөөдөр буюу 2026 оны долдугаар сарын 13-ны өдөр “COPTime” ээлжит хуралдаан болж, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийн явцыг нэгтгэн хэлэлцлээ.
Энэ удаагийн хурлаар тус олон улсын арга хэмжээг зохион байгуулах 12 дэд хорооны ажлын явц, хэрэгжилтийг нэгтгэн дүгнэв. Мөн үлдсэн хугацаанд гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, гүйцэтгэл болон шуурхай байдлыг хангах асуудлыг голчлон хэлэлцсэн байна.
Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир холбогдох ажлын хэсэг, дэд хороодод дараах чиглэлээр үүрэг болголоо. Үүнд:
- Бэлтгэл ажлыг олон улсын шаардлагад нийцүүлэн чанартай, хугацаанд нь бүрэн хангах,
- Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог улам сайжруулах,
- Хариуцсан чиглэл бүрийн хэрэгжилт болон шуурхай байдалд онцгой анхаарч ажиллахыг даалгав.
Дэлхийн хэмжээний чуулган эхлэхэд 34 хоног үлдлээ
Монгол Улс анх удаа зохион байгуулах гэж буй UNCCD COP17 бага хурал эхлэхэд ердөө 34 хоног үлдээд байна. Энэхүү хурал нь дэлхийн 190 гаруй улс орны болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэсэн дэлхийн хэмжээний томоохон чуулган болох юм.
Уг хурал нь Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг өсгөх, тогтвортой хөгжлийн бодлогыг сурталчлах төдийгүй цөлжилттэй тэмцэх чиглэлээрх манай улсын манлайллыг дэлхий дахинд таниулах чухал ач холбогдолтой боломж юм.
