Канадын дуучин Жастин Бибер 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын завсарлагааны шоунд оролцохоор боллоо. Энэ талаар ФИФА албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Бибер өмнө нь зарлагдсан уран бүтээлчдийн жагсаалтад нэгдэж байна. Финалын шоуны тайзнаа Америкийн дуучин Мадонна, Колумбын од Шакира болон Өмнөд Солонгосын BTS хамтлаг мөн гарахаар төлөвлөгджээ.
Финал “Метлайф” цэнгэлдэхэд болно
2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээн 7-р сарын 19-нд өндөрлөнө. Шийдвэрлэх тоглолт АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хот дахь “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Жастин Биберийн оролцоо батлагдсанаар финалын завсарлагааны шоу дэлхийн поп хөгжмийн хамгийн алдартай уран бүтээлчдийг нэг тайзнаа цуглуулсан томоохон үзүүлбэр болохоор байна.
