The MongolZ багийн үндсэн бүрэлдэхүүнд хагас жил орчим тоглосон cobra сэлгээ рүү шилжсэн гэх мэдээлэл дотоодын CS2 community-д тархаад байна. Тэрээр Senzu-ийг орлох тоглогчдын нэгээр нэрлэгдэж, controlez-ийн дараа багт албан ёсоор нэгдсэн билээ.
Одоогоор энэ талаар The MongolZ баг болон тоглогчийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Гэсэн ч ойрын эх сурвалжуудын мэдээлснээр баг бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд cobra-ийг түр хугацаанд сэлгээ рүү шилжүүлсэн байж болзошгүй аж.
Эх сурвалжуудын мэдээлж буй гол зүйлс:
- cobra The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнээс сэлгээ рүү шилжсэн гэх мэдээлэл байна;
- албан ёсны мэдэгдэл багийн болон тоглогчийн зүгээс гараагүй;
- түүнийг орлуулахдаа туршлагатай тоглогч бус шинэ тоглогчдыг турших төлөвлөгөөтэй гэх мэдээлэл бий;
- cobra-ийг гадны багууд сонирхож байгаа гэх яриа гарчээ.
The MongolZ түүнийг бүрэн хассан эсэх нь тодорхойгүй байна. Ойрын мэдээллээр бол cobra түр сэлгээнд шилжсэн тул орны тоглогч багийн хүлээлтэд хүрэхгүй тохиолдолд түүнийг үндсэн бүрэлдэхүүнд эргүүлэн авчрах боломж нээлттэй хэвээр байгаа аж.
Мөн cobra-ийн ирээдүй одоогоор тодорхойгүй байна. Түүнийг гадны багууд сонирхож байгаа гэх мэдээлэл гарсан ч ямар баг, ямар шатны хэлэлцээ явагдаж байгаа нь баталгаажаагүй байна.
Хэрвээ mzinho, cobra нартай холбоотой мэдээлэл баталгаажвал The MongolZ-ийн бүрэлдэхүүн дараах байдлаар харагдана.
- bLitz
- Techno
- 910
- TBA
- TBA
Ингэснээр The MongolZ ойрын хугацаанд хоёр тоглогчийн орон зайг нөхөх шаардлагатай болж магадгүй байна. Албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа энэ үед багийн дараагийн алхам, шинэ тоглогчдын сонголт CS2 сонирхогчдын анхаарлын төвд орлоо.
