Монголын Үндэсний Ардчилсан Нам үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн томоохон барилдааныг зохион байгууллаа. Уг барилдаанд улс, аймаг, цэргийн цол зэрэгтэй нийт 240 хүчит бөх зодоглон, уран мэхээ уралдуулан өрсөлдсөн байна.
Хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр магнайлан түрүүлсэн бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон үзүүрлэж, наадамчин олноо баясгав. Түүнчлэн шөвгийн дөрөв болон наймд дараах бөхчүүд шалгарч, амжилттай барилдлаа.
- Их шөвөгт: Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарч үлдсэн байна.
- Дунд шөвөгт: Улсын харцага Л.Лха-Очир, Улсын харцага Э.Даш, Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл болон Улсын начин О.Түмэн нар тус тус шалгарлаа.
