Исланд улс Швейцарыг гүйцэж түрүүлэн, амьдрахад хамгийн өндөр өртөгтэй дэлхийн улсаар тодорлоо. Энэ тухай Шведийн ТТ агентлаг Исландын дээд боловсрол эзэмшигчдийн “Viska” үйлдвэрчний эвлэлийн тоо баримтаас иш татан мэдээлжээ.
Шинжээчид тооцоо судалгаандаа Евростат (Европын холбооны статистикийн алба) болон Исландын Төв банк-ны мэдээлэлд үндэслэсэн байна.
Үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс
“Viska” холбооны эдийн засагч Вильхьяльмур Хильмарссоны хэлснээр, тус улсын үнийн түвшин Швейцараас даруй 3%-иар өндөр байна. Үнийн өсөлтийн гол шалтгаанууд:
- Аялал жуулчлалын тэсрэлт: Тус арал улсын эдийн засгийн суурь салбар болох аялал жуулчлал нь үйлчилгээний салбарын инфляцыг хөөрөгдөж, улмаар улс даяар цалин хөлсийг нэмэгдүүлсэн байна.
- Орон сууцны үнэ: Аялал жуулчлалын салбар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх байрны үнэ, түрээс өндөр байгаа нь үүнд томоохон нөлөө үзүүлжээ.
Хильмарссоны үзэж байгаагаар Исланд улс “ажиллах хүч ихээр шаарддаг салбаруудаас хэт хамааралтай байгаа нь инфляцын дарамтыг цаашид ч үүсгэсээр байх болно” гэнэ.
Евростатын мэдээлснээр, Исландын үнийн түвшин хамгийн сүүлд 2018 онд Швейцараас давж байжээ.
