HomeОлон улсын мэдээFerrari анхны цахилгаан автомашин Luce-ээ танилцуулсны дараа хувьцаа нь огцом уналаа

Ferrari анхны цахилгаан автомашин Luce-ээ танилцуулсны дараа хувьцаа нь огцом уналаа

Ferrari компанийн хувьцаа анхны цахилгаан автомашин Ferrari Luce-ээ танилцуулсны дараа бараг 8%-иар буурчээ. Энэ талаар Bloomberg эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн уламжлав.

Ferrari Luce-ийн танилцуулга салбарын шинжээчид болон сошиал сүлжээний инфлюенсерүүдийн зүгээс ихэвчлэн сөрөг хариу авсан. Тэд дөрвөн хаалгатай, таван хүний суудалтай автомашины загварыг масс зах зээлийн цахилгаан автомашинуудтай харьцуулсан” гэж материалд дурджээ.

Тэмдэглэхэд, зөөлөн, урсгал шугамтай загвар нь илүү хямд үнэтэй масс зах зээлийн Honda Accord EV, Tesla 3, Nissan Leaf зэрэг цахилгаан автомашиныг санагдуулж байна. Үүний зэрэгцээ Luce-ийн хүчин чадал 1 000 морины хүчтэй, 100 км/ц хурдыг 2.5 секундэд авах бөгөөд дээд хурд нь 310 км/ц-аас дээш байх төлөвтэй аж.

Мөн оны эхнээс Ferrari-ийн зах зээлийн үнэлгээ 8.9%-иар буурч, 73.3 тэрбум евро буюу ойролцоогоор 85.2 тэрбум ам.доллар болсон ч тус брэнд зах зээлийн үнэлгээгээр Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч хэвээр байна.

Ferrari анхны цахилгаан автомашин Luce-ээ бүрэн танилцуулсан. Машины дизайныг Apple-ийн хуучин дизайнерууд Жонни Айв, Марк Ньюсон нарын байгуулсан LoveFrom студи хариуцжээ. Урьдчилсан мэдээллээр үнэ нь 520 000 еврогоос буюу ойролцоогоор 604 570 ам.доллароос эхэлнэ. Ferrari Luce нь жолоочоос гадна дөрвөн зорчигч тээвэрлэх зориулалттай тус үйлдвэрлэгчийн анхны цахилгаан автомашин болсон байна.

Ferrari Luce танилцуулсны дараа хувьцаа уналаа
Ferrari Luce танилцуулсны дараа хувьцаа уналаа
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд