Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс бэлчээрийн ургамлын ургалтын нөхцөл байдлыг танилцууллаа. Тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд ургалт сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байгаа аж.
Бэлчээрийн ургамал Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх нутгаар тааруу байна. Мөн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь,Сүхбаатарын зарим хэсгээр ургалт муу байгааг мэдээлжээ.
Харин Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөлийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалт сайн байна. Түүнчлэн Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар ургалт сайн гарчээ.
Бусад нутгаар бэлчээрийн ургамлын ургалт дунд зэрэг байгаа юм. Харин Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
