HomeОлон улсын мэдээРомын Пап цэргийн салбарт хиймэл оюун ухаан ашиглахын эсрэг байр суурьтай байна

Ромын Пап цэргийн салбарт хиймэл оюун ухаан ашиглахын эсрэг байр суурьтай байна

Ромын Пап XIV Лев цэргийн ажиллагааны үеэр хиймэл оюун ухаан ашиглах нь ёс зүйн хязгаарлалтад заавал захирагдах ёстой гэж мэдэгдлээ.

Энэ тухай тус хамба ламын “Magnifica Humanitas” (“Хүнээрээ үлдэцгээе”) хэмээх анхны энциклик (Ромын Папаас сүсэгтнүүддээ илгээдэг албан ёсны чухал бичиг)-т дурджээ.

Хамба лам хурдацтай өөрчлөгдөж буй технологийн эрин үед хүн төрөлхтний хосгүй агуу чанарыг хамгаалах шаардлагатайг онцлоод, хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар ашиглахыг “хамгийн хатуу ёс зүйн хязгаарлалтад” захируулахыг шаардсан байна. Түүний үзэж буйгаар, хиймэл оюун ухааныг хянах эрх мэдэл цөөн хэдэн хүний гарт үлдэж болохгүй бөгөөд шинэ технологиуд дэлхийн мөргөлдөөнийг улам дэвэргэж байна.

Мөн Пап лам “шударга дайн”-ы онол буюу ямар нөхцөлд дайн хийхийг зөвтгөж болохыг тодорхойлдог Христийн шашны дөрвөн зарчим бүхий сургааль өдгөө хуучирсан гэж мэдэгдэв. Тэрээр цэргийн хүчийг зөвхөн “хамгийн явцуу утгаар нь өөрийгөө хамгаалах” зорилгоор л ашиглах ёстой гэж үзэж байна.

“Байнгын мөргөлдөөнтэй дэлхий ертөнцийг бүтээх нь бузар муу зүйл бөгөөд үүнийг байгаагаар нь нэрлэх хэрэгтэй… Хүн төрөлхтөнд хүний амь насыг хамгаалах, мөргөлдөөнийг зохицуулах харилцан яриа, дипломат ажиллагаа, уучлал зэрэг хамаагүй илүү үр дүнтэй, хүчтэй хэрэгслүүд бий” хэмээн XIV Лев бичжээ.

Ташрамд дурдахад, энциклик нь нийгэм-улс төр, шашин шүтлэг болон ёс суртахууны чухал асуудлаар гаргадаг Папын үндсэн баримт бичих юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд