Дундговь аймаг 2026 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна. Аймгийн Засаг даргын захирамжаар ийм шийдвэр гаргасан нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байгаатай холбоотой аж.
Мөн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд хүчтэй салхи, шуурганы нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгааг харгалзан үзжээ. Иймээс аймгийн хэмжээнд иргэд, байгууллагуудыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахыг анхааруулж байна.
Аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг зөвлөлөө. Түүнчлэн мал, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн эд зүйлсээ хамгаалж, онцгой байдлын албанаас өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулсан байна.

