HomeОлон улсын мэдээКаспийн тэнгисийн эрэгт 300 орчим үхсэн хав загас олджээ

Каспийн тэнгисийн эрэгт 300 орчим үхсэн хав загас олджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос хойш Казахстаны Мангистау мужид 300 орчим үхсэн хав загас олдоод байна. Байгаль орчны идэвхтнүүд ердөө хоёр хоногийн дотор Каспийн тэнгисийн эрэг дагуух Каражанбас болон Бузачи ордын орчмоос 37 хав загасны сэг олжээ.

Энэ талаар “Qazaq Balyk” загасны аж ахуй болон усан мандлын аж ахуйн бүгд найрамдах холбооны бүс нутгийн салбарын захирал Данияр Акимжанов “Kazinform” агентлагт мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, идэвхтнүүд тавдугаар сарын 10 болон 11-ний өдрүүдэд Каражанбас, Бузачи орчмын эргийг шалгах явцдаа үхсэн амьтдын сэгийг олсон байна. Данияр Акимжанов хав загаснууд ийнхүү олноор хорогдож буй гол шалтгааныг экосистемийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм.

Бид байгаль орчны идэвхтний хувьд эргийн зөвхөн багахан хэсгийг л хянаж чаддаг. Тиймээс бодит байдал дээр үхсэн хав загасны тоо 300-гаас хамаагүй олон байгаа гэж би бодож байна” хэмээн тэрээр онцлон тэмдэглэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд