Дугуйн Үндэсний шигшээ багийн тамирчин, “Алдар” спорт хорооны төлөөлөл, “Burgos Burpellet BH” багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц Европын нэр хүндтэй уралдаануудын нэгэнд Монголынхоо нэрийг гарган өрсөлдөж байна. Тэрбээр энэ удаа “TOUR DE FLANDERS world tour” тэмцээнд оролцож байгаа юм.
“Tour of Flanders” буюу Нидерландаар Ronde van Vlaanderen нэртэй энэхүү уралдаан энэ жил арав дахь удаагаа болж байна. Уламжлал ёсоороо дөрөвдүгээр сарын эхний ням гарагт зохион байгуулагддаг бөгөөд 2026 онд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эхэлжээ.
Тус уралдаан нь чулуун зам, богино боловч огцом өгсүүрүүдээрээ алдартайгаараа онцлог. Иймээс дэлхийн мэргэжлийн дугуйн спортын хамгийн хүнд сорилтуудын нэгд тооцогддог бөгөөд хаврын улирлын таван “Monument” уралдааны хоёр дахь нь юм. Энэ ангилалд Milan-San Remo-ын дараа бичигддэг байна.
Бельгийн спортын хүрээнд “Ronde” нэрээр нь түгээмэл нэрлэдэг энэ уралдаан анх 1919 онд зохион байгуулагдсан түүхтэй. Нийт 270 км замтай, 10 гаруй ангилалтай өгсүүрийг багтаасан тул тамирчдаас өндөр тэсвэр, техник, тактик шаарддаг онцгой өрсөлдөөн болдог.
