“SpaceX” компанийн “Falcon 9” пуужинтай дүйцэхүйц Хятадын хүнд ангиллын, шингэн түлшний “Тяньлун-3” (Tianlong-3) пуужинг хөөргөх ажиллагаа бүтэлгүйтэв. Уг бүтэлгүйтлийг “Space Pioneer” компани албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухай “South China Morning Post” мэдээллээ.
Пуужинг өнөөдөр Говь цөлд байрлах Цзюцюань сансрын буудлаас хөөргөсөн байна. Нислэгийн явцад “хэвийн бус байдал” (аномали) үүссэний улмаас хөөргөлтийг амжилтгүйд тооцжээ. “Space Pioneer” компанийн мэргэжилтнүүд болсон явдалд дүн шинжилгээ хийж, технологио улам боловсронгуй болгохоор ажиллаж байгааг тус хэвлэл онцолсон байна.
“Тяньлун-3” пуужин нь дэлхийн нам тойрог замд 22 тонн хүртэлх ачааг тээвэрлэх чадалтай бөгөөд нэг удаагийн хөөргөлтөөр 36 хиймэл дагуул гаргах хүчин чадалтай аж.
