“PGL Bucharest 2026” тэмцээн ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хэсгийн шатны тоглолтуудаар хөшгөө нээнэ. Хоёр сувгаар нийт найман тоглолт шууд дамжуулагдах бөгөөд бэлтгэл шатанд дөрвөн баг солигдсон үймээнтэй үйл явдлын дараа оролцогчдын бүрэлдэхүүн эцэслэн тодорлоо.
Анхаарал татах тулаанууд
“Stream A”-ийн нээлтийн тоглолт болох 3DMAX болон FOKUS-ийн тулааныг заавал үзэхийг зөвлөж байна. “Urban Riga Open 3” тэмцээнд түрүүлсэн FOKUS эрч хүчтэй ирж байгаа бол хүндхэн үеийг туулж буй 3DMAX-д томоохон амжилт ус агаар мэт хэрэгтэй байна.
The MongolZ болон BC.Game (s1mple-ийн баг) нарын тоглолтын тухайд цаасан дээр Монголчуудыг илүүрхэнэ гэж үзэж байгаа ч The MongolZ-ын тоглолт өрсөлдөгчөөсөө үл хамааран үргэлж сонирхолтой, үзүүштэй байдаг билээ.
Мөн саяхан Роттердамд хагас шигшээд тоглосон PARIVISION болон “FERJEE In House”-ийн финалд 9z-д ялагдсаныхаа дараа эргэн ирж буй Legacy нарын тулаан олны анхаарлын төвд байна.
Бусад тоглолтууд
Нээлтийн өдөр FUT болон Inner Circle, B8 болон Wildcard багууд учраа таарсан бол “Stream B”-ээр NRG болон Voca нарын тоглолт болох юм. Түүнчлэн Astralis MIBR-тай, харин FaZe баг EYEBALLERS-ийн эсрэг тоглосноор эхний өдөр өндөрлөнө. Бүх тоглолтууд Bo3 (Best of 3) форматаар явагдаж, Бухарест хотноо бүтэн өдрийн турш үргэлжилнэ.


The MongolZ баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тэмцээнүүдэд тогтмол оролцож байна.

Манай багт амжилт хүсье
Энэ удаад сайн тоглоосой гэж найдаж байна