HomeСоёл УрлагАжиа Гэгээнтэн шинэ номоо сүсэгтэн олонд өргөн барив

Ажиа Гэгээнтэн шинэ номоо сүсэгтэн олонд өргөн барив

Өнөөдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд Ажиа гэгээн Лувсантүвдэн морилж, “Алтан Бумбын Алдуурал” номынхоо нээлтийг хийлээ. Нээлтийн арга хэмжээнд сүсэгтэн олон өргөнөөр хүрэлцэн ирж, гэгээнтнээс адис хүртэн, хамтдаа зураг татуулсан байна.

“Алтан Бумбын Алдуурал” нь Хөх нуураас тодорсон Монгол гэгээнтэн Ажиа Гэгээний амьдралын замнал, оюун санааны эрэл, туулсан хувь заяаг өгүүлсэн бүтээл аж. Номыг доктор, профессор М.Саруул-Эрдэнэ орчуулсан бөгөөд уншигчдад намтар, үзэл санааны үнэ цэнтэй өв болон хүрч байна.

Ажиа Гэгээнтэн Монголчуудын дунд олон жилийн өмнөөс танигдсан, нийгэмд чиглэсэн бодит ажлуудаараа хүндлэгддэг багштан билээ. Тэрбээр энэ удаа номын нээлтээс гадна өөрийн санаачилга, хөрөнгө, сүсэгтэн олны хандив, тусламжаар байгуулсан “Ахмадын хөгжлийн ордон”-оо хүлээлгэн өгөхөөр эх орондоо ирээд байгаа юм.

Ажиа Гэгээнтэн шинэ номоо сүсэгтэн олонд өргөн барив

Түүний хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал:

  • ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг байгуулсан
  • “Зөв” тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг
  • “Энэрэхүйн элч” нэрэмжит шагналаар эмч, мэргэжилтнүүдийг урамшуулдаг

Шинэ номын нээлтэд оролцсон хүмүүсийн хувьд энэ өдөр зөвхөн номтой танилцсан бус, Ажиа Гэгээнтэнтэй уулзан ерөөл, адис хүртсэн онцгой үйл явдал болж өнгөрлөө. Мөн номын борлуулалтаас бүрдэх бүх орлогыг Энэтхэгийн Ладак хот дахь ахмад настны асрамжийн газрыг засварлан сэлбэх буяны үйлсэд зориулахаар болсон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд