HomeСпорт2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 48 багийн нэрс тодорлоо

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 48 багийн нэрс тодорлоо

2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) хүч үзэх шилдэг 48 багийн нэрс эцсийн байдлаар тодорлоо. Тивийн хоорондын плей-оффын шатны шийдвэрлэх тоглолтод Боливийн шигшээ багийг буулган авсан Ирак улс ДАШТ-ий эрхээ авсан хамгийн сүүлийн баг болов.

Тэмцээний хэсгийн оноолтыг бүрэн эхээр нь танилцуулбал:

  • Групп A: Мексик, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Чех.
  • Групп B: Канад, Швейцар, Катар, Босни ба Херцеговина.
  • Групп C: Бразил, Марокко, Гаити, Шотланд.
  • Групп D: АНУ, Парагвай, Австрали, Турк.
  • Групп E: Герман, Кюрасао, Кот-д’Ивуар, Эквадор.
  • Групп F: Нидерланд, Япон, Тунис, Швед.
  • Групп G: Бельги, Египет, Иран, Шинэ Зеланд.
  • Групп H: Испани, Кабо-Верде, Саудын Араб, Уругвай.
  • Групп I: Франц, Сенегал, Норвеги, Ирак.
  • Групп J: Аргентин, Алжир, Австри, Иордан.
  • Групп K: Португал, Колумби, Узбекистан, БНАС Конго.
  • Групп L: Англи, Хорват, Гана, Панама.

Харамсалтай нь, Италийн шигшээ баг гурав дахь удаагаа дараалан ДАШТ-ийг өнжихөөр болж байна. Тэд 3 дугаар сарын 31-нд болсон Европын бүсийн сонгон шалгаруулалтын плей-оффын шийдвэрлэх тоглолтод Босни ба Херцеговины багт торгуулийн цохилтоор ялагдсан юм. Харин ОХУ-ын шигшээ баг 2022 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) болон Европын хөлбөмбөгийн холбооноос (УЕФА) тавьсан хоригийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцохгүй.

Хөлбөмбөгийн ДАШТ АНУ, Канад болон Мексик улсуудад 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-ний хооронд зохион байгуулагдана. Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн болон АНУ-ын оролцооноос үүдэн Ираны шигшээ баг тэмцээнээс татгалзаж магадгүй гэх мэдээлэл гараад байсан ч тэд өөрийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх асуудлаар ФИФА-тай хэлэлцэж байгаа ажээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд