HomeУлс төрТөсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын хооронд маргаан үүсэв

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын хооронд маргаан үүсэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, нийт төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан асуудлын талаар мэдээлэл сонсож байна. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, түүний орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан оролцож, гишүүдийн асуултад хариулт өгчээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нарыг тойрсон зөрчил гарсан талаар мэдээлэл гарлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Энхтүвшин гишүүн Т.Даваадалайг хуралдааны танхимаас “гараад ир” хэмээн дуудан гаргаж, улмаар мөргөж унагасан байна.

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын хооронд маргаан үүсэв

Үйл явдлын дараа сэтгүүлчид Д.Энхтүвшин гишүүнээс болсон нөхцөл байдлын талаар тодруулахад тэрбээр тодорхой тайлбар өгөлгүй, “өөрсдөөс нь асуу” гэж хариулжээ. Ийнхүү “Туулын хурдны зам” төслийг тойрсон хэлэлцүүлгийн үеэр хуралдааны гаднах нөхцөл байдал өөрөө шинэ анхаарал татсан асуудал болж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд