Жуулчдын халаасны хулгайд хамгийн их өртдөг дэлхийн хотуудын жагсаалтыг Парис, Ром болон Барселона хотууд тэргүүллээ. Google-ийн 13 мянга орчим сэтгэгдэлд тулгуурлан хийсэн олон улсын судалгаагаар ийм дүр зураг гарсан тухай Испанийн “El Caso” портал мэдээлэв.
Судалгаанд дурдсанаар, Парис хот жуулчдын гомдол, шүүмжийн 16.5 хувийг эзэлж, жагсаалтыг тасархай тэргүүлсэн байна. Удаах байранд Ром хот (10.7%) орсон бол Барселона 5.3 хувьтайгаар гуравдугаар байрт бичигджээ.
Ялангуяа Барселона хот жуулчдын эд зүйл алдагддаг дэлхийн томоохон төвүүдийн нэг болох “байр сууриа” улам бэхжүүлж байгааг эх сурвалж онцолсон байна.
Энэхүү судалгааг 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын хооронд нийтлэгдсэн жуулчдын сэтгэгдэлд шинжилгээ хийж гаргажээ. Шинжээчид “халаасны хулгай”, “хулгай” болон “залилан” гэх мэт түлхүүр үгс ашиглан жуулчдын гомдлыг шүүж, ийнхүү эрэмбэлсэн байна.
