HomeСпорт“maaRaa”-гийн зурагтай “ярилцсан” нь тэмцээний хөгжилтэй агшин болов

“maaRaa”-гийн зурагтай “ярилцсан” нь тэмцээний хөгжилтэй агшин болов

Монголын цахим спортын тэргүүлэгч “The MongolZ” баг саяхан “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд өрсөлдөж, 5-6 дугаар байрт шалгарсан. Харин энэ удаагийн тэмцээнд багийн дасгалжуулагч Эрдэнэдалай “maaRaa” Баянбат хамт явсангүй. Учир нь тэрбээр хоёр дахь удаагаа аав болсон баярт үйл явдал тохиосон юм.

Гэсэн ч баг нь чухал тэмцээнд дасгалжуулагчийн оролцоог орлуулшгүй гэж үзэн, “maaRaa”-гийн гэрэл зургийг арын сандал дээрээ байрлуулжээ. Энэ нь тэмцээний үеэр сонирхолтой, хөгжилтэй агшин болж, гадаадын сэтгүүлчдийн ч анхаарлыг татсан байна.

Тухайлбал, зарим сэтгүүлчид уг зургийн өмнө очиж, дасгалжуулагчаас ярилцлага авах мэт оролдлого хийсэн ч мэдээж “maaRaa” ямар ч хариу өгсөнгүй. Ийнхүү нэгэн энгийн санаачилга тэмцээний үеийн онцлох мөчүүдийн нэг болж үлджээ.

“maaRaa”-гийн зурагтай “ярилцсан” нь тэмцээний хөгжилтэй агшин болов

Харин тэмцээний дараа Содбаяр “Techno4K” Мөнхболд багийн дасгалжуулагчийн оролцоо ямар чухал байдгийг онцлон ярьсан байна. Тэрбээр “Aurora Gaming багтай хийсэн тулаан дасгалжуулагч ямар хэрэгтэйг харуулсан тоглолт байлаа. Inferno-д бид ялагдаж байхад дасгалжуулагч завсарлага аваад бүгд сайн хэлэлцэж болох байсан” хэмээн хэлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд