HomeОсол хэрэгСурронтой холбоотой ослоор 32 хүүхэд гэмтжээ

Сурронтой холбоотой ослоор 32 хүүхэд гэмтжээ

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй осол, гэмтлийн тоо нэмэгдэж байгааг албаныхан анхаарууллаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг зөвхөн 18-аас дээш насны хүнд олгохоор заасан бөгөөд насанд хүрээгүй хүн ийм төрлийн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог.

Үүнээс гадна нийслэлийн Засаг даргын өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл “хоёр дугуйт” тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Энэ нь хүйтний улиралд осол, эрсдэлийг бууруулах зорилготой зохицуулалт юм.

Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол бүртгэгджээ. Эдгээрээс 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн үзүүлэлт болсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлсэн байна.

Ослын улмаас хүүхдүүдийн авсан гэмтлийн хэлбэрийг ангилбал:

  • 21 хүүхэд хөнгөн гэмтсэн
  • долоон хүүхэд хүндэвтэр гэмтэл авсан
  • дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан

Насны ангиллаар нь авч үзвэл 17 настай 16, 16 настай долоо, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд ийм төрлийн осолд өртсөн байна. Энэ нь сурронтой холбоотой эрсдэл хүүхэд, өсвөр насныхны дунд ноцтой түвшинд хүрснийг харуулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд